Сураггүй болсон 5 настай охиныг Улаанбаатар хотоос олжээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин энэ сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болж,
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин энэ сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор эрэн хайж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр орой 21:00 цагт уг хүүхдийг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон тухай Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ОБЕГ-т мэдээлсэн байна.


















