Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон 8 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сураггүй болсон 8 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй болсон 8 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 18 алба хаагч, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн 10 алба хаагч, нийт 40 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тус сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрээр эрэн хайх ажиллагааг 21:00 цаг хүртэл зохион байгуулж, маргааш нь дахин эхлүүлэхээр түр зогсоосон байна.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Гүн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 60 км-т/ тус багийн иргэн Э /16 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15:00 цагт саахалт айлдаа очихоор гэрээсээ гараад /гэрээс нь 1 км зайтай/ сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15:56 цагт тус багийн “Хонхор шанд” гэдэг газраас /гэрээс нь хойд зүгт 15 км-т/ эсэн мэнд олж ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн “Уртын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат иргэн Б /52 настай эрэгтэй/, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Ө /9 настай, эрэгтэй/ нар малчин Ц-гийнхээс сумын төв рүү мал тууж яваад 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:40 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, орон нутгийн 24 иргэн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тус багийн “Бичигтийн гол” гэдэг газраас /алга болсон газраас 5 км-т/ тууж явсан малыг олсон, ойр орчмын малчин өрхийг бүрэн шалгаж дуусаагүй байна.

Хуваалцах