Сураггүй болсон эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхад нь олжээ
Завхан аймгийн Улиастай суманд Политехникийн коллежийн нэгдүгээр курсын оюутан, 17 настай эмэгтэй өчигдөр өглөө хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

Мэдээллийн дагуу охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар зохион байгуулжээ.
Түүнийг шөнийн 03:02 цагт ШТС-ын хажууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхад нь олж, Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.