Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо.

Он гарсаарсураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа.

Харин 21 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах