Сураггүй болсон малчин эсэн мэнд гэртээ иржээ
Өчигдөр Дорноговь аймгийн Мандах суманд хүн алга болсон гэсэн дуудлага ирсэн байна.
Мэдээллийн алба

Өчигдөр Дорноговь аймгийн Мандах суманд хүн алга болсон гэсэн дуудлага ирсэн байна. Тус сумын малчин 45 настай эрэгтэй энэ сарын 14-нд адуугаа хайхаар гэрээсээ гарчээ.
Тэрбээр айлд хоноглоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклтой яваад сураггүй байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажилласан байна. Өнөө өглөө 7 цагт алга болсон гэх 45 настай эрэгтэй өөрөө эсэн мэнд гэртээ иржээ.
Он гарсаар улсын хэмжээнд сураггүй алга болсон, төөрсөн 109 тохиолдол бүртгэгдэж 88 хүний амь насыг аварсан бол 8 хүн нас баржээ.


















