Сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
Онцгой байдлын газрын зургаан албан хаагч нэг машинтай, Цагдаагийн газрын гурван албан хаагч, нэг машинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 31-ний өдрөөс эрлийн ажлыг түр хугацаагаар зогсоосон байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдрийн 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг Зүүн-Энгэр гэдэг газар нутагладаг малчин А гэрээсээ гараад сураггүй болсон тухай 30-ны өдрийн 20:33 цагт Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч нэг машинтай, Цагдаагийн газрын гурван албан хаагч, нэг машинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 31-ний өдрөөс эрлийн ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Одоогоор цагдаагийн байгууллагын шугамаар эрэн сурвалжилж байгаа аж.
Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэрс гэдэг газраас аймгийн төв рүү энэ сарын 1-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн О, О, М, Э, С нар хоёр мотоциклтой гараад цасан шуурганд төөрч, олдохгүй байгааг дуудлагын дагуу сумын ИТХ-ын дарга, цагдаагийн хэсгийн төлөөгч нарын хамтарсан эрлийн бүлэг гарч, сумаас зүүн тийш 23 км зайтай Шавагтайн өвөлжөө гэдэг газар айлд байсныг олсон байна.


















