Сурах бичгийн хэвлэлтэд 4 тэрбум төгрөг зарцуулна
Хичээлийн шинэ жил эхэлсэн ч сурах бичиг хэвлэлтээс гараагүй байгаа талаарх эцэг эхчүүдийн гомдол сүүлийн үед эцэг эхчүүдээс их гарч буй. Тиймээс бид энэ талаар албан ёсны тодруулгыг
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жил эхэлсэн ч сурах бичиг хэвлэлтээс гараагүй байгаа талаарх эцэг эхчүүдийн гомдол сүүлийн үед эцэг эхчүүдээс их гарч буй. Тиймээс бид энэ талаар албан ёсны тодруулгыг салбарын яамнаас авлаа.
БСШУСЯ-аас өнгөрөгч наймдугаар сард шинээр зохиосон ахлах, дунд ангийн сурах бичгийн 14 баг тендер зарласан байна. Гэвч тендер шалгаруулах явцад маргаан гарсан учир Сангийн яам буцаан татаж, шалгаж байгаа аж. Түүнчлэн сурах бичгийн хэвлэлтийн ажлыг энэ сардаа багтаахаар төлөвлөж байна. Үүнээс гадна салбарын яамнаас өгсөн мэдээллээр энэ жил сурах бичгийн хэвлэлтэд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ.


















