Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав

Энэ өдрийн үдээс хойш бага уг хуралд оролцож буй 74 улсын Эрүүл мэндийн сайд нар "Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав
"Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав. Зураг: МҮОНРТ

“Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд сүрьеэгийн хяналт шинжилгээ, үнэлгээ” салбар хуралдаан амжилттай өндөрлөлөө. Энэ өдрийн үдээс хойш бага уг хуралд оролцож буй 74 улсын Эрүүл мэндийн сайд нар "Сүрьеэг устгах Москвагийн тунхаглал"-ыг батлав.

Тунхаглалд тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд сүрьеэгийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, хангалттай санхүүжилтийн тогтолцоог бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбар хоорондын хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Ингэснээр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” олон улсын сайд нарын бага хурал амжилттай өндөрлөлөө.

Хуваалцах