Сургагч багш бэлтгэж байна
“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ, МУЗН, Дэлхийн Зөн ОУБ хамтран боловсруулсан “Бэлэн бай” сургалтын багцаар 21 аймагт “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалт явагдаж байгаа билээ.
Мэдээллийн алба

Тэгвэл өчигдөр Завхан аймагт иргэд, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох ‘’Бэлэн бай’’ сайн дурын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжаар сургагч багшаар томилогдсон төрийн болон төрийн бус байгуулага, оюутан сурагчдын төлөөлөл болсон 30 иргэн хамрагдсан юм.

Мөн энэ үеэр “ХЭН Ч , ХЭЗЭЭ Ч , ХААНА Ч” БЭЛЭН буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварт суралцах, танхимын сургалтаар авсан онолын мэдлэгийг хөгжөөнт тэмцээн, биеэр мэдрэх дадлагаар баталгаажуулах, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлийг хийж сурах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх аргад оролцогчдыг сургах үндсэн зорилттой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.