Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байгаа юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна
Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, арга тактикийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар "Гамшгийн талаарх ерөнхий ойлголт, төрөл хэлбэр, бэлэн байдал", "Гамшгаас хамгаалах улсын алба, хэв журам сахиулах улсын албаны үүрэг, зохион байгуулалт", "Гэмтэж бэртсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх", "Гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшиг ослын үеийн зураглал үйлдэх", "Гал түймэр, осол болсон үед ажиллах арга, тактик" зэрэг сэдвүүдээр тухайн чиглэлээр мэргэшсэн багш нар удирдан явуулж байна.

Сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Хуваалцах