Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургагч багш нарыг бэлтгээд байна

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургагч багш нарыг бэлтгээд байна
Сургагч багш нарыг бэлтгээд байна. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгээд байна.

Сургагч багш бэлтгэх сургалтад дүүргийн 13 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 20 гаруй нийгмийн ажилтныг хамруулсан юм.

Эдгээр сургагч багш нар дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, өөртөө болон бусдад хэрхэн анхны тусламж үзүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах талаар мэдлэг мэдээллийг түгээх чадвартай боллоо гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах