Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалт, дадлага зохион байгуулах боломжтой боллоо

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага зохион байгуулах “Сургалтын танхим”-ыг шинээр тохижууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалт, дадлага зохион байгуулах боломжтой боллоо
Сургалт, дадлага зохион байгуулах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага зохион байгуулах “Сургалтын танхим”-ыг шинээр тохижууллаа.

Танхимыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгийн дэмжлэгтэйгээр Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.

Сургалт дадлагын танхимаар дамжуулан сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчид, иргэд, хүүхэд, багачуудад гамшгаас хамгаалах , урьдчилан сэргийлэх онолын болон дадлага хослуулсан мэдлэгийг эзэмшүүлэх боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах