Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д туршлага судална

БНСУ-ын Жинжүгийн их сургууль болоод Чунчонбүгдү аймгийн Боловсролын газраас бага боловсролын Математик, Хүн байгаль, Хүн орчин зэрэг хичээл заадаг, мөн дунд ангийн Байгалийн ухааны багш нарын заах арга зүйг шинэчлэх сургалтыг зохион байгуулж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д туршлага судална
Сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д туршлага судална. Зураг: МҮОНРТ

БНСУ-ынЖинжүгийн их сургууль болоод Чунчонбүгдү аймгийн Боловсролын газраас бага боловсролын Математик, Хүн байгаль, Хүн орчин зэрэг хичээл заадаг, мөн дунд ангийн Байгалийн ухааны багш нарын заах арга зүйг шинэчлэх сургалтыг зохион байгуулж байна.

Дээрх хоёр сургалтад, хот хөдөөнөөс сонгогдсон 120 багш оролцож байгаа бөгөөд тэд өөрийн сургуулийн болон харьяа сум дүүргийнхээ багш нарт олж авсан туршлагаа хуваалцах үүргийг хүлээж байгаа юм.

Сургалтын талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар Чинжүгийн боловсролын их сургуулийн сургалтын албаны дарга Ли Ён Манаас дараах тодруулгыг авлаа.

Багш нарын заах арга зүйг шинэчлэх сургалт 8 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д очиж туршлага судлах юм.

Хуваалцах