Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтад 30 гаруй сургагч багш хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтад 30 гаруй сургагч багш хамрагдав
Сургалтад 30 гаруй сургагч багш хамрагдав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.



Төслийн хүрээнд Сүхбаатар аймагт “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нийт 30 гаруй сургагч багш, баг, хөршийн бүлгийн төлөөлөл хамрагдлаа.



Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, баг, хөршийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгаж сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус сургалтыг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, Олон улсын зөвлөх, доктор Иан Вайлдэрспин нар удирдан явуулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах