Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтад 40 гаруй хүн хамрагдаж байна

Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтад 40 гаруй хүн хамрагдаж байна
Сургалтад 40 гаруй хүн хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв дээр зохион байгуулж байна.



Сургалтад Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сайн дурын 40 гаруй хүн хамрагдаж байгаа бөгөөд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших юм.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтаар 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт 350 гаруй иргэнийг бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах