Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтад хамрагдсан сувилагчдыг 100 хувь ажлын байраар хангахыг зорьж байна

ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтыг 3 удаа зохион байгуулж 67 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 4 удаа зохион байгуулж 138 сувилагч, нийт 205 сувилагч суралцаж амжилттай төгслөө.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтад хамрагдсан сувилагчдыг 100 хувь ажлын байраар хангахыг зорьж байна
Сургалтад хамрагдсан сувилагчдыг 100 хувь ажлын байраар хангахыг зорьж байна. Зураг: МҮОНРТ

ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтыг 3 удаа зохион байгуулж 67 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 4 удаа зохион байгуулж 138 сувилагч, нийт 205 сувилагч суралцаж амжилттай төгслөө.

Сургалтад хамрагдсан сувилагч нар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шалгалтад сургалт бүрийн дараа орсон бөгөөд шалгалтад 100% амжилт үзүүлэн суралцагчдын 60 хувь буюу 125 сувилагч ажлын байраар хангагдаад байна.

“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” тавдугаар сургалтыг 12 дугаар сарын 25-28-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтад Өвөрхангай аймгийн 11 сувилагч суралцахаар бүртгүүлээд байна.
ЭМХТ-өөс сургалтад суралцсан сувилагчдыг 100% ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах