Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын дэд станц барина

Энэхүү дэд станцыг барьснаар уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг тус сургуулийн цахилгааны мэргэжлийн суралцагчдын сургалтын таатай орчин бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын дэд станц барина
Сургалтын дэд станц барина. Зураг: МҮОНРТ

Ажил олгогч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн яамны харьяа Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбар, Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, УБЦТС ХК зэрэг байгууллагууд хамтран хөрөнгө оруулалт хийж, 35/10 кв-ын сургалтын дэд станц барихаар боллоо.

Энэхүү дэд станцыг барьснаар уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг тус сургуулийн цахилгааны мэргэжлийн суралцагчдын сургалтын таатай орчин бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой ажээ.

Хуваалцах