Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын менежерүүд харилцан туршлага судаллаа

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн сургалтын менежерүүд харилцан туршлага судаллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сургалтын менежерүүд харилцан туршлага судаллаа
Сургалтын менежерүүд харилцан туршлага судаллаа. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн сургалтын менежерүүд харилцан туршлага судаллаа. Энэ тухай бэлтгэсэн сурвалжлагыг одоо хүргэе.

багш солилцоо хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна

Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн албан ба насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Буян-Отгон:

-Сонгинохайрхан дүүрэг багш солилцоо хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус дүүргийн хувьд ЕБС-иудаа дөрвөн бүсэд хувааж багш нараа харилцан солилцож туршлага судлуулдаг. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын 16 сургуулийн сургалтын менежерүүдийг солилцоонд хамруулж, сургалт арга зүйн туршлага хуримтлууллаа. Энэ үйл явц манай дүүргийн брэнд нэг ажил болсон гэж хэлж болно. Жишээ нь, энэ удаагийн солилцоонд хамрагдсан 74-р сургуулийн сургалтын менежер н.Амаржаргалын тайлант хаалтын үйл ажиллагаа болж байна. Ер нь сургалтын менежер гэдэг ажил мэргэжлийн хувьд олон зүйлийг хариуцаж явдаг учраас солилцоонд хамрагдсан сургууль дээрээсээ олон зүйлийг олж авах боломж нээгддэг.

Шинэ орчинд ажиллаж байгаа хүн шинэлэг зүйлийг хурдан хугацаанд соргогоор олж хардаг

Нийслэлийн 65-р сургуулийн захирал Хишигмаа:

-Ерөнхий боловсролын сургуулиуд шинэ залуу менежерүүдийг харилцан солилцож дадлагажуулан сургахад анхаарч байна. Тухайлбал, Нийслэлийн 74-р сургуулийн сургалтын менежер н.Амаржаргал манай сургуульд ирж ажиллалаа. Энэ хугацаанд үзүүлэх болон судалгаат хичээлийг 12 багш зааж хичээл хэлэлцүүлэгт 60 гаруй багш хамрагдаж арга туршлагаа солилцлоо. Мөн ажлын байранд багшийг хэрхэн хөгжүүлэх боломж байгааг олж авсан байх гэж найдаж байна. Хүн нэг ажлын байранд байнга ажиллаад байх, богино хугацаанд өөр газарт очиж ажиллах нь хувь хүндээ үр өгөөжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ орчинд ажиллаж байгаа хүн шинэлэг зүйлийг маш хурдан хугацаанд соргогоор олж хардаг. Бусдын туршлагыг өөрийн практикт нэвтрүүлэхээс эхлээд тодорхой шинэчлэлийг хийж хэлдэг. Ингэж идэвхтэй хөдөлгөөнд орох нь сурагчдын сургалтын чанарт ахиц гарахаас эхлээд хувь хүн өөрөө хөгжих давуу талтай.

Энэ салбарт шинэ хүний хувьд сургалтын орчин бүрдүүлж, чанарыг ахиулах талд анхаарч ажилласан

Сонгинохайрхан дүүргийн 74-р сургуулийн сургалтын менежер, Тэргүүлэх зэргийн багш н.Амаржаргал:

-Сургалтын менежер солилцоонд хамрагдаж ажиллалаа. Энэ салбарт шинэ хүний хувьд сургалтын орчин бүрдүүлж, чанарыг ахиулах талд анхаарч ажилласан. Мөн удирдлагын менежмент талаасаа олон зүйл сурлаа. Өөрөөр хэлбэл, багш ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдал хичээлээс гадуурх сурагчидтай ажиллахад анхаарлаа. Ер нь сургууль, сургуулийн онцлог ялгаа байдаг. Нийслэлийн ЕБС-ийн 65-р сургуулийн хувьд 3600 гаруй сурагчтай, нийтдээ гурван ээлжээр хичээллэдэг учраас ажлын ачаалал өндөр байдаг. Иймд сургалтын ямар менежметээр ажиллах вэ гэдэг надад бас л нэг туршлага боллоо.

Хуваалцах