Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын төлбөрөө нэмж буй сургуульд нөлөөлөх боломжгүй гэв

Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж энэ хичээлийн жил 2-5-р курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, 1-р курсын оюутнуудын төлбөрийг мэргэжлээс нь хамаарч 30-40 хувиар нэмсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын төлбөрөө нэмж буй сургуульд нөлөөлөх боломжгүй гэв
Сургалтын төлбөрөө нэмж буй сургуульд нөлөөлөх боломжгүй гэв. Зураг: МҮОНРТ

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт хуулийн дагуу нөлөөлөх боломжгүй гэж салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж энэ хичээлийн жил 2-5-р курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, 1-р курсын оюутнуудын төлбөрийг мэргэжлээс нь хамаарч 30-40 хувиар нэмсэн байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль 1-р курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, бусад курсийг 15 хувиар нэмэх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэн төрийн болон хувийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмжээ. Харин сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудад хуулийн дагуу нөлөөлөх боломжгүйг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ярилаа.

Хуваалцах