Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулна

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулна
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулна. Зураг: МҮОНРТ

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:

Магистр:

- Боловсрол
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Уул уурхай
- Зам тээвэр,
- Барилга, хот байгуулалт,
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Мэдээллийн технологи
- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

- Боловсрол
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Барилга, хот байгуулалт,
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Мэдээллийн технологи
- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Тавигдах шаардлага

- Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй
- Дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
- Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
- Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
- Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан иргэн,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.

Дэлгэрэнгүйг http://www.meds.gov.mn/masterdoctor2016 хаягнаас уншаарай.

Хуваалцах