Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн 2 настай бодьгалыг сүрэгт нь нийлүүлжээ

2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг хар сүүлт зээр байна гэж сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн 2 настай бодьгалыг сүрэгт нь нийлүүлжээ
Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн 2 настай бодьгалыг сүрэгт нь нийлүүлжээ. Зураг: МҮОНРТ

2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг хар сүүлт зээр байна гэж сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу тус газарт очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан, "Монголын улаан ном"-д орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодьгал байсныг өнөөдөр ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж амжилттай суллаж тавилаа.

Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр энэ зэрлэг амьтан бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах