Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно

БЯ
Боловсролын яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан КОЙКА-ийн Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, сургуулийн хоол үйлдвэрлэлийн төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

КОЙКА-ийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ерөнхий боловсролын 10 сургууль болон ШУТИС-ийн "Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв"-д засвар, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Манай улс сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоог бүтнээр нь бий болгохыг зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн онцлогт тохирсон хоол үйлдвэрлэлийн 3 өөр загварыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Мөн ШУТИС-ийн дэмжих төв нь маш үр дүнтэй, чухал ажил болж байгааг тэмдэглээд, цаашид тус төвөөр дамжуулан мэргэжлийн экспертүүдийг ажиллуулах саналыг тавилаа.

Дэлхийн түвшинд Монгол Улс "School Meals Coalition" (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-ийн гишүүнээр эгнээгээ тэлж, сурагчдын хоол, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өнгөрсөн UNESCO-ийн уулзалтын үеэр баталгаажуулсан.

КОЙКА-ийн төслийн хүрээнд нийт 10 сургууль ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төвд засвар, тоног төхөөрөмж нийлүүлэхээс: 2025 онд 3 сургууль болон ШУТИС-ийн сургалтын төвийн их засвар бүрэн дууссан.

2026 онд 4 сургуулийн ажил үргэлжилж байна.

Уулзалтын үеэр талууд төслийн явцтай нарийвчлан танилцаж, өмнө тулгарсан зарим зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэх, төслийг эрчимжүүлэх, хуваарийн дагуу шуурхай үр дүнтэй хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Хуваалцах