Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно
Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.

Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой юм.

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна.

Хуваалцах