Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулж, даван туулах чадавхийг бэхжүүлнэ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулж, даван туулах чадавхийг бэхжүүлнэ
Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулж, даван туулах чадавхийг бэхжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлээд байна.

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтыг энэ сарын 7-ноос эхлэн төсөлд хамрагдсан аймаг, нийслэлийн сургуулиудад зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах