Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн хүрээнд 3000 гаруй иргэн болзошгүй эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй боллоо

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” сургалтыг энэ сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн хүрээнд 3000 гаруй иргэн болзошгүй эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй боллоо
Сургуулийн хүрээнд 3000 гаруй иргэн болзошгүй эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” сургалтыг энэ сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Танхим, дадлага хосолсон тус сургалтад аймгийн 25 багийн 3000 гаруй иргэнийг хамруулан, гал түймэр, газар хөдлөлт болоод анхны тусламж үзүүлэх мэдлэг олгосон юм.

Сургалтыг зохион байгуулсанаар иргэд өрхийн түвшинд ахуйн хүрээнд тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан хамгаалах, өөртөө болоод гэр бүл, найз нөхөд, бэртсэн, гэмтсэн, ухаан алдсан иргэнд анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах