Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн насны долоон хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн насны долоон хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Сургуулийн насны долоон хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 33 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд өртжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний 1-р дэлгүүрийн урд замд хар хөх өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 42 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт:
1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р багийн нутаг "Сэтэрхий хөтөл" гэх газар асфальтан замд T.Prius авто машины жолооч Т нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хайрхан маркийн Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч 64 настай Б-н амь нас хохирсон.

Хуваалцах