Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг" аян эхэллээ

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг" аян эхэллээ
"Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг" аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц ТББ-тай хамтран "Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг аян" эхлүүллээ.

Энэ оныг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр ХХЗХ, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 50 гаруй сургуулийн захирал, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хамрагджээ.

Хуваалцах