Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын багийн гишүүдийг ажлын байранд чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын багийн гишүүдийг ажлын байранд чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын багийн гишүүдийг ажлын байранд чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр дүүргийн 228, 244-р цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багт ажлын байранд арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг “Монголын нийгмийн ажлын сургалт хөгжлийн манлай төв” НҮТББ-тай хамтран зохион байгуулж нийт 12 хүүхэд хамгааллын багийн гишүүдийг хамруулсан. Цаашид дүүргийн 98 цэцэрлэгийг хамруулахаар ажиллаж байна. Дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын багт хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогч болон холбогдогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах, эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл хүргэх, талуудтай хамтран хүүхдийн эрхийг ханган ажиллах, хэргийн тохиолдлыг баримтжуулах зэрэг мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд ажлын байранд нь арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Хуваалцах