Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулийн өмнөх насны гурван хүүхэд зам тээврийн осолд оржээ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулийн өмнөх насны гурван хүүхэд зам тээврийн осолд оржээ
Сургуулийн өмнөх насны гурван хүүхэд зам тээврийн осолд оржээ. Зураг: МҮОНРТ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 29 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Эмээлтийн зам, МТ ШТС-ын баруун замд T.Landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироосон.

ХУРД ИХСЭХ ТУСАМ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ, ОСЛООС УЧИРЧ БОЛОХ ХОХИРОЛ ИХЭСДЭГ.

Хуваалцах