Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сургуулиудад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. Нэгдүгээр шатны төслийн сонгон шалгаруулалтад 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3000 ам долларын тэтгэлэг гардаж авч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургуулиудад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо
Сургуулиудад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо. Зураг: МҮОНРТ

БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тодруулбал, тус яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтад амжилттай оролцон шалгарсан нийт 120 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 200 сургуульд уг тэтгэлгийг гардуулсан байна.

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. Нэгдүгээр шатны төслийн сонгон шалгаруулалтад 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3000 ам долларын тэтгэлэг гардаж авчээ. “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөгөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын Засгийн газар БСШУЯ хэрэгжүүлж буй 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Хуваалцах