Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сөрөг урсгалтай, дөрвөн эгнээ замтай болно

361-ийн гарамнаас 52-ын даваа хүртэлх замыг хаасан бөгөөд шинээр барих зам сөрөг хөдөлгөөнтэй, дөрвөн эгнээтэй байх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сөрөг урсгалтай, дөрвөн эгнээ замтай болно
Сөрөг урсгалтай, дөрвөн эгнээ замтай болно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан уг чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаасан бөгөөд иргэд дээрх бүс нутаг руу чиглэсэн хөдөлгөөнд оролцохдоо түр замаар зорчих юм байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн дэслэгч Д.Батчулуунаас тодруулахад, “Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж, төмөр замын 384 дугаар км-ын гармын орчим Баруун туруунд хүрнэ. Харин Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгсэл 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэв.

Түүнчлэн одоогийн байдлаар 361-ийн гарамнаас 52-ын даваа хүртэлх замыг хаасан бөгөөд шинээр барих зам сөрөг хөдөлгөөнтэй, дөрвөн эгнээтэй байх аж.

Хуваалцах