Суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Суурь боловсролыг шинэчлэх цөм хөтөлбөрийг манай улс 2013 оноос хойш туршиж эхэлсэн. Ирэх онд Ерөнхий боловсролын бүх сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Мэдээллийн алба

Суурь боловсролыг шинэчлэх цөм хөтөлбөрийг манай улс 2013 оноос хойш туршиж эхэлсэн. Ирэх онд Ерөнхий боловсролын бүх сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Шинэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг бид Баянгол дүүргийн 20 дугаар сургуулиас сурвалжиллаа.
Урьд нь газар зүйн хичээлээр “Далайн булан гэдэг нь эх газраас ус руу түрж орсон хэсгийг хэлдэг. Энэ нь далайн хойг, арлаас ийм ялгаатай” хэмээн шууд номноос цээжлүүлдэг байсан. Харин одоо хичээлийг тусгай бэлдсэн үзүүлэн дээр заана. Хамгийн гол нь сурагчид нэг бүрчлэн цээжлэх шаардлагагүй. Газарзүйн зураг дээрээс хараад далайн булан, хойгоо ялгаж байх нь чухал юм.
Цөм хөтөлбөр нь сурагчдыг төв болгож багш чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ заах аргыг олон улс нэвтрүүлжээ. Цөм хөтөлбөрийг бага ангид нэвтрүүлж дууссан. Энэ жил дунд болон ахлах ангийнханд нэвтрүүлж эхлэхээр Үндэсний лаборатори 40 дугаар сургууль дээр туршиж байна.


















