Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж байна
Оношлох үнэлгээний 5, 9, 12 ангийн монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах,
Мэдээллийн алба

Оношлох үнэлгээний 5, 9, 12 ангийн монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах, ЭЕШ-ын хичээлийн үр дүнд шинжилгээ хийх зорилго бүхий “Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалт”-ыг Хэнтий аймагт 2022 оны гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Дархан-Уул аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн 210 гаруй багш, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Түүнчлэн боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд Боловсролын үнэлгээний төв нь Боловсролын мэдээллийн технологийн төв, Мэксим консалтинг компанитай хамтран student.medle.mn цахим шалгалтын системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар “Таблет”-д суурилсан турших шалгалтыг Хэнтий аймагт 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Шалгалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 141 сурагч оролцлоо гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.



















