Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сувилагч тусгай мэргэжилтний 3 үеийн уулзалт зохион байгууллаа

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, зүрхний мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд 3 үеийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сувилагч тусгай мэргэжилтний 3 үеийн уулзалт зохион байгууллаа
Сувилагч тусгай мэргэжилтний 3 үеийн уулзалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, зүрхний мэс заслын тасаг, чих, хамар, хоолойн мэс заслын тасаг хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд 3 үеийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалт, хэлэлцүүлэг нь Төрийн дээд одон медальтай сувилагч тусгай мэргэжилтнүүдийнхээ үйл ажиллагааг сурталчлан таниулах, сувилагч мэргэжилтний үнэ цэнийг мэдрүүлэх, мэргэжлээрээ бахархах, шинэ залуу үеийг бэлтгэхэд ахмад үеэсээ суралцах, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэхүү арга хэмжээнд төрийн дээд одон шагналаар шагнагдсан 8 сувилагч мэргэжилтэн урилгаар оролцож, ахмад, дунд, залуу үеийн нийт 74 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

Хуваалцах