Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЗХ: Хэлэлцүүлэг зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчдын санхүүгийн чадавх, даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЗХ: Хэлэлцүүлэг зохион байгууллаа
СЗХ: Хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчдын санхүүгийн чадавх, даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох гол үзүүлэлт болох төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлэн эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцоолох, салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор олон улсын зөвлөх, зөвлөх багтай хамтран салбарын оролцогчид болон СЗХ-ны албан хаагчдыг сургаж дадлагажуулах, арга аргачлал, заавар зөвлөмж батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Үүний үр дүнд тогтмол хувь, дүрэмд суурилсан уламжлалт хэлбэрийн зохицуулалтаас эрсдэлд суурилсан аргачлалд шилжих шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Эрсдэлд суурилсан төлбөрийн чадвар, түүнд хяналт тавих журам”-ын төслийг боловсруулаад олон нийт болон салбарын оролцогчдоос санал авахаар СЗХ-ны цахим хуудаст байршуулсан.

Журмын төсөлд Монголын актуарчдын нийгэмлэг, Монголын даатгагчдын холбоо болон актуарч нараас холбогдох саналыг ирүүлсэн бөгөөд саналуудтай холбогдуулж уулзалтыг тухай бүрт нь зохион байгуулах, холбогдох тооцооллыг судалж ажилласан. Улмаар журмын төслийг эцэслэн боловсруулаад нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт даатгагчийн удирдлага, актуарч болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд төсөлд ирүүлсэн саналуудыг журамд тусгасан эсэх, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийн тооцоололд орсон өөрчлөлтийн талаар танилцуулж, цаашид журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мдээллээ.

Хуваалцах