Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

СЗХ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нартай уулзаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЗХ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав
СЗХ: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нартай уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт болон финтекийн үйлчилгээ үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ үеэр дээрх хуулийн хэрэгжилт, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ банк бус санхүүгийн салбар тэр дундаа финтек үйлчилгээ үзүүлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан юм.

Хуваалцах