Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Ганболдын бор хангайн бүсийн уралдаанд түрүүллээ

Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдаан өчигдөр боллоо. Эрлийз дээд ангиллын морьдын уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Ганболдын бор хангайн бүсийн уралдаанд түрүүллээ
Т.Ганболдын бор хангайн бүсийн уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдаан өчигдөр боллоо. Эрлийз дээд ангиллын морьдын уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгав. Ийнхүү айргийн тавд хурдалсан хурдан хүлгийг танилцуулья.

Эрлийз дээд нас

1. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан.

2. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд түрүүлсэн.

3. Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймд орсон.

4. Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахын хээр. “Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн.

Хуваалцах