Та автомашинаа техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулсан уу
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Техникийн хяналтын үзлэг, оношлогооны төвүүд Европын стандарт шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн өндөр
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Техникийн хяналтын үзлэг, оношлогооны төвүүд Европын стандарт шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн, хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот болон 21 аймагт 28 суурин үзлэгийн төв жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд мэргэшсэн ур чадвартай инженер, техникийн ажилтнууд үзлэг хийж, жолооч нарт зөвлөгөө мэдээлэл өгдөг юм.
2017 онд улсын хэмжээнд 551,522 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан дүн мэдээ байна.


















