Та бүхнийг гомдоож байсан бол уучлаарай ...
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, Нийслэлийн цагдаагийн газрын Түр хамгаалах байранд байрлаж, хамгаалалтад авагдсан иргэнээс талархлын захидал, шүлгийн хамт ирүүлжээ.
Мэдээллийн алба

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, Нийслэлийн цагдаагийн газрын Түр хамгаалах байранд байрлаж, хамгаалалтад авагдсан иргэнээс талархлын захидал, шүлгийн хамт ирүүлжээ.Тус захидалд, "Сайн байна уу? Юуны өмнө санал хүсэлтийн хайрцагт санал хүсэлт хийх болсонд туйлын их баяртай байна. Санал хүсэлт хүлээн авч байгаа танай хамт олонд 2018 ондоо аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөж байна.Гадаанаас сайхан халуун сэтгэлээр угтан үйлчилж байгаа танай хамт олонд охин, хүү бид гурвын зүгээс баярласан талархсанаа захидлаар илэрхийлж байна. Та бүхнийг гомдоож байсан бол бүгдээс чинь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Танай хамт олонд өөрийн сэтгэлээс зохиосон нэг шүлгийг зориулж байна. 107-ийн хамт олондоо жил жил шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж байна." гэжээ.



















