Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Та газар шорооны ажил хийх гэж байна уу

Цахилгаан шугам сүлжээ ихэвчлэн газар доогуур төлөвлөгдөж хийгддэг тул та газар шорооны ажлаа эхлүүлэхээс өмнө УБЦТС ТӨХК-ийн Түгээх төвд хандаж тодруулга аваарай.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Та газар шорооны ажил хийх гэж байна уу
Та газар шорооны ажил хийх гэж байна уу. Зураг: МҮОНРТ

Цахилгаан шугам сүлжээ ихэвчлэн газар доогуур төлөвлөгдөж хийгддэг тул та газар шорооны ажлаа эхлүүлэхээс өмнө УБЦТС ТӨХК-ийн Түгээх төвд хандаж тодруулга аваарай.

Тодруулга хийлгэлгүйгээр газар шорооны ажил хийх нь кабель шугам гэмтээж, бусдыг цахилгаангүй болгох эрсдэлтэйгээс гадна эрүүл мэнд, амь насанд аюултай!

Таны ажил хийх газар нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бол УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бол УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс тодруулга авна.Тодруулга авахаар ирэхдээ кадастрын зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, шугам сүлжээний угсралтын ажлын зургаа авчирна.

Хуваалцах