Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тааварт тоглоом “Resynth”-ыг хөгжим тоглуулагчийн оронд ашиглаж болно

Шинийг санаачлагч, зохион бүтээгчид үргэлж бусдын анхаарлыг татахуйц зүйлсийг сэдэж байдаг. Энэ үзэгдэл ихэвчлэн технологийн хөгжүүлэгчдэд тохиолддог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тааварт тоглоом “Resynth”-ыг хөгжим тоглуулагчийн оронд ашиглаж болно
Тааварт тоглоом “Resynth”-ыг хөгжим тоглуулагчийн оронд ашиглаж болно. Зураг: МҮОНРТ

Шинийг санаачлагч, зохион бүтээгчид үргэлж бусдын анхаарлыг татахуйц зүйлсийг сэдэж байдаг. Энэ үзэгдэл ихэвчлэн технологийн хөгжүүлэгчдэд тохиолддог. Үүний нэгэн сонирхолтой жишээ бол ухаалаг гар утасны тоглоом бүхий апп юм. “Resynth” /Рисэнт/ нэртэй энэхүү тааварт тоглоомын апп-наар тоглож байхдаа хөгжмийн олон төрөлт аялгуу эгшгийг давхар гаргаж болдог байна.

Хүмүүсийн сайн мэддэгээр бол “Sokoban” нэртэй хүнд төрлийн тааварт тоглоомоос санаа авч хөгжүүлсэн байна. Гэхдээ ингэхдээ илүү сонирхолтой, хөгжилтэй байлгах үүднээс тааврын нүд бүрт нь тодорхой нэгэн хөгжмийн дуугаралтуудыг суулгажээ. Эцэст нь тааварт тоглоомын талбар хөгжим тоглуулагч тавцан мэт болж хувирдаг аж. Тоглогч өөрийн бодсон үйлдлээ тааврын тоглоомын талбарт гаргаснаар босоо болон хөндлөн багануудад харилцан адилгүй нот эгшиглэх боломж бүрдэнэ.

Тоглогч тааврыг тааж, цааш явах тусам хөг аялгуу нь улам утга төгөлдөр болдог зарчмаар ажиллана. Харин тааврыг тааж чадахгүй алдах бүрд эгшиг аялгуу гарахгүй учир, утгагүй дуу авиа гардаг байна. Мөн тоглож байх хугацаанд дараах тааврын зөв хариулт хаана, аль нүдэнд нуугдаж байгааг хөгжмийн эгшгийн алдаатай хэсгээс олж сонсон, таавраа үргэлжлүүлж болдог гэжээ. Сүүлийн үед ухаалаг гар утас хэрэглэгчид энэхүү апп бүхий тоглоомыг их сонирхож татан, тоглох хүсэлтэй болсон байна. Зарим нь үүгээрээ дамжуулан гайхалтай хөг эгшгийг эгшиглүүлэн бусдад тоглох сэдлийг нь өгч байгаа гэнэ.

Хуваалцах