Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захиралтай уулзлаа

2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захиралтай уулзлаа
Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захиралтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан тус улсын ГХЯ-ны харьяа Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн Ерөнхий захирал, хатагтай Паттарат Хонтонгтой уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас 1990-ээд оны эхэн үеэс эхлэн Монгол Улсад үзүүлж ирсэн техникийн туслалцаа манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр тал “Монгол-Тайландын хөгжлийн хамтын ажиллагааны 2019-2020” оны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хуваалцах