Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа үерийн гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан “Тахь ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 900 ширхэг N94 амны хаалтыг хандивлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа
“Тахь ресурс” ХХК-аас 900 ширхэг амны хаалт хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа үерийн гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан “Тахь ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 900 ширхэг N94 амны хаалтыг хандивлалаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ”Үерийн хор уршгийг арилгахад 1200 гаруй алба хаагч газар дээр нь ажиллаж байна. Үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн үед алба хаагчдад амны хаалт халдвар хамгааллын хэрэгсэл маш их хэрэгтэй. Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ирж халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлж байгааг талархалтай байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье гэлээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах