Тахарын алба өршөөлөөр суллагдсан гадаадын 8 иргэнийг ИХШХЕГ-т хүлээлгэн өглөө
Нийслэлийн тахарын албаны алба хаагчид "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамрагдан суллагдсан нэр бүхий 12 иргэнийг Төв аймгийн цагдаагийн газарт, гадаадын найман иргэнийг ИХШХЕГ-т тус тус хүлээлгэн өгсөн байна.
Мэдээллийн алба

Суллагдсан гадаадын иргэдийн тухайд ОХУ-ын дөрөв, БНХАУ-ын хоёр, БНСУ-ын нэг, Филиппин улсын нэг иргэн байсан ажээ.