Тахилгын зан үйлийн тухай ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгана
“Уул, овоо тахих монгол зан үйл”-ээ бид ЮНЕСКО-гийн соёлын өвд өнгөрсөн онд бүртгүүлж, саяхан батламжаа гардан авсан.
Мэдээллийн алба

“Уул, овоо тахих монгол зан үйл”-ээ бид ЮНЕСКО-гийн соёлын өвд өнгөрсөн онд бүртгүүлж, саяхан батламжаа гардан авсан. Тиймээс энэ соёлын биет бус өвөө үр хойчдоо хэвээр нь хадгалуулан үлдээхийн тулд иргэддээ зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тиймээс тахилгын зан үйлийг зөвөөр ойлгуулж таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгана гэж Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ц.Цогзолмаа ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















