Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины жолоочийг 23-25 насны залуус хороожээ

Энэ сарын 5-6-ны үүрээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаарр хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины жолоочийг 23-25 насны залуус хороожээ
Таксины жолоочийг 23-25 насны залуус хороожээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 5-6-ны үүрээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл хохирогчийн машиныг өчигдөр 17.00 цагийн үед Налайх дүүргээс олжээ. Оршин суугчдын мэдээлж буйгаар уг машин өчигдөр 10.00 цагаас хойш байрнаасаа хөдлөөгүй гэнэ. Цагдаагийн байгууллага сэжигтнүүдийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Хэргийг 23-25 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс үйлдсэн байж болзошгүй аж. Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

Хуваалцах