Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины жолоочийг зодож, танхайрсан этгээд долоон жилийн ял авав

Ц.Сансар нь 2014 оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын III багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрснаас гадна хүчингийн хэрэг үйлдэж давтан гэмт хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины жолоочийг зодож, танхайрсан этгээд долоон жилийн ял авав
Таксины жолоочийг зодож, танхайрсан этгээд долоон жилийн ял авав. Зураг: МҮОНРТ

Ц.Сансар нь 2014 оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын III багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрснаас гадна хүчингийн хэрэг үйлдэж давтан гэмт хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ц.Сансарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 6 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хуваалцах