Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тамгын газрын ажилтнууд Ухаалаг төрийг дэмжинэ

Энэ үеэр Тамгын газрын ажилтнууд солилцон ухаалаг төр рүү шилжихэд Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй байх талаар санал бодлоо илэрхийлцгээжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамгын газрын ажилтнууд Ухаалаг төрийг дэмжинэ
Тамгын газрын ажилтнууд Ухаалаг төрийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад “Ухаалаг төрийн талаарх үзэл баримтлал” сэдвээр мэдээлэл хийж санал солилцлоо.

Тэрээр шинэтгэлийн нэр томьёог зөв хэрэглэх, захиргааны шинэтгэлийн элементүүд, төрийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгч төрийн захиргаан дахь хуулийн засаглал, олон улсын практик, хариуцлагын тогтолцооны талаар ярьжээ. Энэ үеэр Тамгын газрын ажилтнууд солилцон ухаалаг төр рүү шилжихэд Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй байх талаар санал бодлоо илэрхийлцгээжээ.

Хуваалцах