Тамхи үйлдвэрлэгч, импортлогч компаниудыг шалгалаа
ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс Тамхи импортлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба

ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс Тамхи импортлогч, үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад “Газар сүлжмэл” ХХК, “Алтангадас трейд” ХХК, “Алтанжолоо трейд” ХХК, “Престиж суплайз инк” ХХК, “Монгол тамхи со” ХХК, “Монгол тамхи интернешнл” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд хамрагдсан байна. “Алтангадас трейд” ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирдэг “ESSE LIGTHS” тамхины үйлдвэрлэсэн хугацаа нь 2015 оны 4 сарын 15-нд гэж бичигдсэн зөрчил илэрч таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн агуулахад хураалттай байгаа 2800 хайрцаг зөрчилтэй тамхийг худалдаалахыг түр зогсоож, худалдаанд гаргасан зөрчилтэй тамхийг буцаан татуулах болжээ.


















