Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парад болно

Чингисийн талбайд болох арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Салик Говинт, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөл үг хэлэх ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парад болно
“Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парад болно. Зураг: МҮОНРТ

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг маргааш Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон байна.

1000 сурагчийн парад 13:30 цагаас Нийслэлийн тавдугаар сургуулиас Их Эзэн Чингис хааны талбай руу хөдөлснөөр эхэлж, сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Данзанравжаагийн шүлэг сонсож, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж.

Мөн Чингисийн талбайд болох арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Салик Говинт, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөл үг хэлэх ажээ.

Хуваалцах